
“Кэй Эй Майнинг” ХХК нь уул уурхайн салбарт уулын ажил гүйцэтгэх болон тоног төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэхээр 2017 онд байгуулагдсан. “Уул уурхайн салбарт ашиглагдаж байгаа техник тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын зардлыг бууруулах, байгаль экологид ээлтэй аргаар олборлолтын үйл ажиллагааг явуулах нь манай орны төдийгүй дэлхий нийтийн чиг хандлага болж байна.
“Кэй Эй Майнинг” ХХК нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн технологийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжүүдийг ашиглалтанд оруулан олборлолтын үйл ажиллагаандаа хэрэглэж байна.
Эрхэм зорилго
Нийгмийн хөгжлийн сайн сайханд хувь нэмэрээ оруулна
Алсын хараа
Хамт олны хүчээр дэлхийд өрсөлдөнө
Үнэт зүйлс
Тасралтгүй дэвшил, сайжруулалтаар ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийнэ
Түүхэн замнал

2017-2020 онуудад “Ти Ти Жи Ви
Си Өү” ХХК-ийн “Цанхийн зүүн
уурхай” төсөлд хөрс, нүүрс
тээвэрлэлтийн үйл ажиллагааг
амжилттай хийж гүйцэтгэн ажилласан.

- 2018 оноос одоог хүртэл “Болд Төмөр Ерөө” ХХК-ийн Баянгол төмрийн хүдрийн уурхайд гэрээт олборлолтын ажил
- техник түрээсийн үйлчилгээ

2021 оноос одоог хүртэл мэргэжлийн ажиллах хүч,
түрээсийн үйлчилгээ