Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015″-г нэвтрүүлэн хэрэгжүүлэлтийг ханган ажиллаж байна

      2022 оноос бид үйл ажиллагаандаа “Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001”-г нэвтрүүлэн хэрэгжүүлэлтийг ханган ажиллаж байна.

     Бид хүрээлэн буй орчин, ан амьтан, орон нутгийн ард иргэдийг эрүүл мэнд, амь нас бүхий л зүйлээр хохироохгүйн тулд тоосжилтыг бууруулах, хөрсийг нөхөн сайжруулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн нэг удаагийн хоол хүнс болоод бусад хог хаягдлыг хамгийн бага байлгахаар зорьж ажилладаг. Дээрх зорилтуудыг биелүүлж ажиллахад чиглүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөг жил бүр шинэчлэн гаргаж дагаж мөрддөг.