“Мэргэжилтэй, ажилтай залуус” хөтөлбөрт “Кэй Эй Майнинг” компани хамтран оролцлоо
Сонгинохайрхан дүүргийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-н хүрээнд зохион байгуулагдсан “Мэргэжилтэй, ажилтай залуус” хөтөлбөрт “Кэй Эй Майнинг” компани хамтран оролцлоо. Тус хөтөлбөрийн хүрээнд “Кэй Эй Майнинг” компани нь“Техник технологийн политехникийн коллеж”-ийг “Хүнд машин механизмын оператор” мэргэжлээр амжилттай төгсөгч залуусыг ажлын байраар ханган батламж гардуулав. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өсөлтөд томоохон үүрэг гүйцэтгэж байгаа уул уурхайн салбарт хамтран зүтгэхээр болсон залуустаа ажлын өндөр амжилт хүсье.