“ISO 9001:2015”, “ISO 45001:2018” зэрэг стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэлтийг ханган ажиллаж байна
Ажилчдын бие болоод сэтгэл санааны эрүүл, аюулгүй байдлыг ханган ажиллах нь бидний хамгийн том зорилго билээ. Уг зорилгын хүрээнд бид ажилчдаа тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулж, ажлын байран дээр бэртэл гэмтэл авахаас сэргийлж техник, тоног төхөөрөмжид долоо хоног бүр үзлэг оношилгоог хийдэг.
Мөн ажилчдыг техник, тоног төхөөрөмжтэй зөв харьцах, өөрийгөө гэмтээхээс сэргийлэх ур чадварын сургалтыг тогтмол орж байна. Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO 14001:2015, Хөдөлмөрийн эрүүл мэнд, Аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 зэрэг стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлэлтийг ханган ажиллаж байна.