Гар зургийн уралдааны шилдэгүүд шалгарлаа

Хүүхдийн баярыг тохиолдуулан Кэй Эй Майнинг ХХК-ийн нийт ажиллагсдын хүүхдүүдийн дунд гар зургийн уралдааныг зохион байгууллаа. Хүүхэд багачуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, уул уурхайн салбарын ажил, мэргэжлийн онцлогийг харуулах, уурхайчдын ахуй амьдралын өнгө төрхийг харуулж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг таниулах зорилготой энэхүү уралдаан нь:

3-6 насны ангилалд “Миний гэр бүл”, 7-9 насны ангилалд “Миний бахархал – Уурхайчин аав/ээж”, 10-16 насны ангилалд “Аав/Ээж миний хамгаалалтын хувцастай баатар” сэдвийн хүрээнд гар зургийг хүлээн авч, сошиал хуудсанд хамгийн өндөр хандалт авсан бүтээлийн эздэд шагналыг гардууллаа.

3-6 насны ангилалд 1-р байрыг С.Зүмбэръяа, 2-р байрыг А.Өсөх-Ирээдүй, 3-р байрыг Б.Тэргэлсаран эзэллээ.

7-9 насны ангилалд 1-р байранд Б.Буянзаяа 2-р байранд Э.Сондор 3-р байранд А.Төгс-Эрдэнэ нар шалгарсан.

10-16 насны ангилалд 1-р байранд Б.Халиун, 2-р байранд Т.Урангоо, 3-р байранд Э.Эрхэс нар тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, гар зургийн хэрэгслээр шагнууллаа. Түүнчлэн цаашид тус уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.