“Элсэнд ургасан ирээдүй” контент бүтээх уралдааны шилдэгүүд тодорлоо

Олон улсын “ОЙН ӨДӨР” жил бүрийн 3-р сарын 21-ний өдөр тохиодог билээ. Тус өдрийг тохиолдуулан ЭТТ ХК, “Үндэсний уурхайчид Түншлэл” хамтран “Элсэнд ургасан ирээдүй” сэдэвт контент бүтээх уралдааныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1,2-р сургуулийн сурагчдийн дунд зохион байгууллаа.

Уралдаан өсвөр үе, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, ой модыг хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх, уламжлалт зан үйл, ёс суртахууны хэм хэмжээг түгээн дэлгэрүүлэх зорилготой байв. Ирсэн бүтээлүүдийг агуулга, зорилго, бүтээлч байдал, like share зэрэг 4 шалгуураар дүгнэж шилдэгүүд тодорлоо.

                   I байранд 2-р сургуулийн 11а ангийн сурагч Т.Мөнхжаргал,

                   II байранд 1-р сургуулийн 9а ангийн сурагч Х.Аззаяа,

                   III байранд 2-р сургуулийн 7г ангийн сурагч О.Хулан нар шалгарч, нөүтбүүк, таблет, гар утасны эзэд боллоо.